Ашиглах журам

mobiPLAY нь интернэтээр дамжуулан хамгийн олон үзэгчтэй телевизийн сувгууд, сонирхолтой шоу нэвтрүүлгүүд, шилдэг кино болон бусад телевизийн контентуудыг суурин компьютер, зөөврийн компьютер, таблет, гар утас зэрэг төхөөрөмжүүд дээр хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх үйлчилгээ юм.

  1. Гишүүнчлэл. mobiPLAY үйлчилгээг Мобикомын дугаартай хэрэглэгчид ашиглах боломжтой.
     
  2. Ашиглах заавар. mobiPLAY үйлчилгээнд бүртгэлтэй хэрэглэгч интернэтэд холбогдсон зөвхөн компьютер болон ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан кино, телевизийн нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэх боломжтой. mobiPLAY үйлчилгээг нэг хэрэглэгч 2 төхөөрөмж дээр ашиглах боломжтой.
     
  3. Шинэ хэрэглэгчийн урамшуулал. mobiPLAY үйлчилгээнд шинээр бүртгүүлсэн хэрэглэгч 30 хоногийн турш дотоод болон гадаадын телевизийн сувгууд, үндсэн контентуудыг хязгааргүй, түрээсийн контентуудаас 3-ийг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
     
  4. mobiPLAY үйлчилгээ болон контент.
    • Сарын хураамжийг төлснөөр mobiPLAY үйлчилгээг ашиглах боломжтой.
    • Хэрэглэгчийн үйлчилгээний багцын хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дараа үйлчилгээ автоматаар цуцлагдах ба энэ тохиолдолд тухайн дансан дахь мөнгөн дүн устахыг анхаарна уу.
    • mobiPLAY үйлчилгээг 18-c дээш насны хэрэглэгчид ашиглах боломжтой. 18-аас доош насны хэрэглэгчид зөвхөн насанд хүрсэн хэрэглэгчийн хяналтан дор үйлчилгээг ашиглана.
    • Нэвтрүүлгийг нөхөж үзэх үйлчилгээ 72 цаг, Ухраах, зогсоож үзэх үйлчилгээ 2 цагийн үргэлжлэлтэй байна.
    • Түрээсийн контентын хүчинтэй хугацаа 72 цаг буюу 3 хоног байна.
    • Түрээсийн контентийн төлбөр хэрэглэгчийн данснаас хасагдах ба контент түрээсэлсэн төлбөрийг буцаан олгогдохгүйг анхаарна уу.
    • mobiPLAY үйлчилгээний контентуудын чанар нь хэрэглэгчийн ашиглаж буй төхөөрөмж болон интернэтийн хурдаас хамааран дүрслэлийн хувьд харилцан адилгүй хүрэх магадлалтай. Видео контент үзэх интернэтийн боломжит хурд /bandwidth/ 1,5 Mbps бөгөөд хамгийн багадаа 0,6 Mbps байх, тасалдал /packet loss & jitter/ 1%-аас бага, хоцрогдол /latency/ 10 миллсекундээс бага байх шаардлагатай.
    • mobiPLAY үйлчилгээний түгээж буй контент болон үзвэрүүд нь зөвхөн таны хувийн хэрэглээнд зориулагдсаныг анхаарна уу.
    • Веб болон апликейшны бүтэц, загвар, мөн видео санг хэрэглэгчдэд таатай байдлаар байнга сайжруулах, засах болно. Үүнтэй холбогдуулан mobiPLAY үйлчилгээний нөхцөл, видео сан, вэб болон апликейшны бүтэц, харагдах байдалд өөрчлөлт орж болохыг анхаарна уу.
    • Видео сангийн зарим контентууд болон сувгууд нь газарзүйн байршлаас шалтгаалан зарим нөхцөлд үзэх боломжгүй байхыг анхаарна уу.
    • mobiPLAY үйлчилгээгээр дамжуулан ашиглаж буй кино, телевизийн нэвтрүүлгүүд, үзвэрүүд, тоглолтын бичлэг болон бусад оюуны өмчийн материалуудыг холбогдох эрх эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
       
  5. Данс цэнэглэх боломжууд.
    • Гар утаснаас. Та Мобикомын дурын дугаараас 333 гэсэн тусгай дугаарт хэрэглэгчийн бүртгүүлсэн Мобикомын дугаарыг бичин зай аваад шилжүүлэх мөнгөн дүнгээ бичиж мессэжээр илгээнэ. Мессэжний тариф 0₮.
      Шилжүүлэх мөнгөн дүнгүүд: 500₮, 1000₮, 2500₮, 5000₮, 10,000₮. Өдөрт 5 хүртэл удаа шилжүүлэх боломжтой бөгөөд дараа төлбөрт хэрэглэгчийн хувьд сарын лимит 30,000₮ байна.
    • Банкны дансаар. Та банкаар дамжуулан mobiPLAY үйлчилгээнийхээ дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэх боломжтой.
    • MobiXpress дансаар. цахим мөнгөний үйлчилгээг ашиглан mobiPLAY үйлчилгээнийхээ дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэх боломжтой.
    • Candy-гээр. Та цуглуулсан Candy оноогоороо mobiPLAY үйлчилгээнийхээ дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэх боломжтой.
    • Мобикомын үйлчилгээний салбарт. Та өөрт хамгийн ойр Мобикомын үйлчилгээний салбарт хандан mobiPLAY үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх боломжтой.
       
  6. Хэрэглэгчийн бүртгэл, нууц үг. mobiPLAY үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчид өөрийн бүртгэлийн дансны хандах, хянах эрхийг эзэмших ба та хэрэглэгчийн мэдээлэл, бүртгэл, данстай холбоотой мэдээллүүд болон нууц үгээ алдахаас сэргийлж, бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу. Бусдад алдсанаас үүсэх аливаа асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
     
  7. Ашиглах журамд өөрчлөлт орох. mobiPLAY үйлчилгээ нь ашиглах журамд өөрчлөлт оруулах эрхтэй байна. Энэ тохиолдолд хэрэглэгчдэд 7 хоногийн өмнө мэдээлэл хүргэнэ.
     
  8. Хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх. mobiPLAY үйлчилгээ нь хэрэглэгчийн гар утас, и-мэйл хаягт хэрэглэгчийн төлбөрийн мэдээлэл, мэдэгдэл, шинэ урамшуулал болон mobiPLAY үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хүргэх эрхтэй байна.
     
  9. Үйлчилгээний лавлах. Та mobiPLAY үйлчилгээний заавар болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mobiPLAY.mn болон 2222 лавлах утаснаас авна уу.
     
  10. Давагдашгүй хүчин зүйл. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалсан тасалдал, гэмтэл, алдаануудад mobiPLAY үйлчилгээ хариуцлага хүлээхгүй бөгөөд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад өөрөөс хамаарах бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэхийг удирдлага болгоно.