Асуулт хариулт

MobiPlay үйлчилгээ гэж юу вэ?

MobiPlay нь интернэтээр дамжуулан хамгийн олон үзэгчтэй телевизийн сувгууд, сонирхолтой шоу нэвтрүүлгүүд, шилдэг кино болон бусад телевизийн контентуудыг суурин компьютер, зөөврийн компьютер, таблет, гар утас зэрэг төхөөрөмжүүд дээр хүссэн үедээ хүссэн газраасаа үзэх үйлчилгээ юм.

 

Ухрааж зогсоох болон нөхөж үзэх үйлчилгээний хугацаа, үнэ тариф нь хэд вэ?

Уг үйлчилгээнүүдийг ашиглахад үнэ төлбөргүй байх бөгөөд ухрааж зогсоох үйлчилгээ нь 2 цаг, нөхөж үзэх үйлчилгээ нь 72 цаг.

 

MobiPlay үйлчилгээнд хэрэглэгч хэдэн төхөөрөмжөөс хандах боломжтой вэ?

MobiPlay үйлчилгээг хэрэглэгч 2 төхөөрөмжөөс ашиглах ба үйлчилгээнд холбогдсон төхөөрөмжүүдээ сард 1 удаа солих, өөрчлөх боломжтой.

 

MobiPlay үйлчилгээний контентуудад насны хязгаарлалттай видеог ашиглахгүй байх сонголт байгаа юу?

Насны хязгаарлалттай видеог Эцэг эхийн хяналт үйлчилгээг ашиглан хэрэглэгч өөрөө идэвхжүүлэх боломжтой.

 

MobiPlay үйлчилгээний сарын төлбөр хэд вэ?

Үйлчилгээний 1 сарын төлбөр 4900₮ ба шинэ хэрэглэгч 1 сар үнэгүй ашиглах боломжтой. Сарын дундуур үйлчилгээг авсан тохиолдолд уг өдрөөс хойш 30 хоног ашиглана.

 

MobiPlay үйлчилгээг ашиглан видео үзэхэд нэмэлт дата төлбөр тооцогдох уу?

Та энэхүү үйлчилгээг дурын интернэт холболттой нөхцөлд ашиглах боломжтой. 3G сүлжээгээр видео үзэж байгаа тохиолдолд дата тооцогдох тул таныг Мobinet Wi-Fi сүлжээтэй байршлуудад үзэхийг санал болгож байна.

 

MobiPlay үйлчилгээний апликейшныг ямар утастай хэрэглэгч ашиглах боломжтой вэ?

Үйлчилгээг iOs болон Android үйлдлийн системтэй утаснуудад ашиглах боломжтой.

  • iOs-ын хувьд: iOS 7 болон түүнээс дээш хувилбаруудад
  • Android-ын хувьд: Android 4.0 болон түүнээс дээш хувилбаруудад